小姐的全套都有什么| 辟谷有什么好处| 马冬梅是什么意思| kangol是什么牌子| 牛仔蓝是什么颜色| 自豪的什么| 过期牛奶有什么用途| 梦见很多苍蝇是什么意思| 19朵玫瑰代表什么意思| 嘴辰发紫是什么病| maby什么意思| 半路杀出个程咬金是什么意思| 左胳膊发麻是什么原因| clinic是什么意思| 1208是什么星座| 小m是什么意思| 蛇胆疮是什么原因引起的| 左耳朵痒代表什么预兆| 969368是什么电话| 什么牌子的氨糖最好| 初潮是什么意思| 我什么都可以| 车加尿素起什么作用| 性激素是什么意思| 2029年属什么生肖| 肌腱是什么组织| 红豆薏仁水有什么功效| 10个月的宝宝吃什么辅食最好| 气血不足喝什么| 梦到蛇预示着什么意思| 990金是什么金| 根的作用是什么| 天人合一是什么意思| 腰椎退行性变是什么病| 男外科都检查什么| 尿酸高肌酐高是什么原因呢| 12月22号是什么星座| 宫缩疼是什么感觉| 夜幕降临是什么意思| 开户名是什么| 菠萝蜜吃多了有什么坏处| 什么叫道德绑架| 斯德哥尔摩综合症是什么意思| 乳腺炎吃什么药好| 党的性质是什么| 声色什么| 读书破万卷下一句是什么| icloud是什么| 每天吃葡萄有什么好处和坏处| 1927年属什么| 晚上十点多是什么时辰| 脚背发麻是什么原因引起的| 婴幼儿积食会有什么症状| 吃甲硝唑有什么副作用| 大便青黑色是什么原因| 胃溃疡什么症状| 怀孕能吃什么水果| 吃什么能提高性功能| 冰激凌和冰淇淋有什么区别| 婴儿足底血筛查什么| 什么鸡没有翅膀| 玉五行属性是什么| 甲亢吃什么盐| 7月1日什么星座| 结婚前要准备什么| 黄芪入什么经| 羊冲什么生肖| 怀孕几天后有什么反应| 凌迟是什么意思| 人造珍珠是什么材质| 胃不舒服做什么检查| 桥本氏甲状腺炎是什么意思| 淋证是什么病| 经常打呼噜是什么原因| 2007年属什么| 猫三联什么时候打| 为什么头出汗特别多| 岑字五行属什么| 心肌炎是什么| 阴虚火旺有什么症状| 肾精亏虚吃什么药最好| 小肚子疼是什么原因引起的| 补血吃什么食物最好| 虾子不能和什么一起吃| 归脾丸治什么病| mv是什么单位| 福五行属什么| 大虾不能和什么一起吃| 吃什么囊肿会消失| 警察两杠一星是什么级别| 褪黑素不能和什么一起吃| earth是什么意思| 婴儿血小板低是什么原因| boss是什么意思| 内向的人适合什么职业| 二球是什么意思| 舌根苔白厚腻是什么原因| 白血球高是什么原因| white是什么意思颜色| 止咳平喘什么药最有效| 肺部感染挂什么科| 清道夫吃什么| 降低转氨酶吃什么药| 假菌丝是什么意思| 晚上六点是什么时辰| 哺乳期吃什么水果好| 高温天气喝什么茶解暑| gbs是什么意思| 泥鳅喜欢吃什么| 井里面一个点念什么| 骨质增生是什么症状| 指甲盖有竖纹是什么原因| 梦见房子漏水是什么意思| 碘伏过敏是什么症状| 什么首什么胸| HCG 是什么| 生长纹是什么| 钙过量会有什么症状| cut什么意思| 什么其谈| 六畜大宝在农家是什么生肖| 望梅止渴是什么意思| 儿童去火吃什么药| 老年人脚肿是什么原因引起的| 孩子出疹子应该注意什么| 什么是阴历| 姜文和姜武是什么关系| 羊奶和牛奶有什么区别| 花子是什么意思| 人鱼线是什么| 梦见黑狗是什么意思| 咳嗽挂什么科室| 喉咙痛吃什么水果好| 孕囊是什么| 根管预备是什么意思| 支气管哮喘吃什么药| 是故是什么意思| 3价铁离子是什么颜色| 提高免疫力吃什么| 2.10是什么星座| 风湿是什么原因造成的| 古曼童是什么| n t是什么检查| 狸猫是什么动物| 什么是好词| 腹痛挂什么科| 小柴胡颗粒主要治什么| 舍什么为什么| 红烧肉炖什么菜最好吃| 水漫金山是什么意思| 重庆是什么地形| 陈赫什么星座| 香蕉有什么功效和作用| 卡他症状是什么意思| 黄斑前膜是什么病| 带状疱疹是什么引起的| 鸟来家里预示什么| 拿乔是什么意思| e是什么单位| 贫血要做什么检查| 过敏性紫癜不能吃什么| 白头发吃什么维生素能变黑| 肾脏挂什么科| 鹿的部首是什么| 避孕套有什么牌子| 为什么痣上面会长毛| 1999年属什么| 月经什么颜色的血是正常的| 撸铁是什么| 皮炎用什么药膏| 10月15号是什么星座| 揶揄什么意思| 尿肌酐高是什么原因引起的| 阴唇黑是什么原因| 特别出演什么意思| 口语化是什么意思| 澳大利亚位于什么板块| ed什么意思| 叶韵是什么意思| 执业药师证有什么用| 8000年前是什么朝代| 决断是什么意思| 抠是什么意思| 胆囊炎有什么症状| 肚脐下三寸是什么位置| 姐姐的孩子叫我什么| 什么是尊严| 大义灭亲是什么意思| 中观是什么意思| 什么药降肌酐最快最好| 一年一片避孕药叫什么| 非萎缩性胃炎伴糜烂吃什么药| 脑溢血是什么原因| 右眼跳代表什么| 斑鸠和鸽子有什么区别| 什么能让男人变大变长| 重阳节吃什么| 45岁属什么| 体香是什么味道| 乳腺囊实性结节是什么意思| 端午节应该吃什么| 用甲硝唑栓有什么反应| 女生两个月没来月经是什么原因| 心境情感障碍是什么病| 脑电图是检查什么的| 做腹腔镜手术后需要注意什么| 副巡视员是什么级别| 三千年前是什么朝代| 白细胞低吃什么药可以增加白细胞| 鸡拉绿色粪便是什么病| 玻璃用什么材料做的| 什么人容易得胆汁淤积| 继发性高血压什么意思| 吕字五行属什么| 绞股蓝长什么样子| 心电图逆钟向转位是什么意思| 肾虚吃什么药好| 寂静的意思是什么| 合肥有什么特产| 守活寡什么意思| 头发的主要成分是什么| 生抽是什么| 什么体质容易长结石| 咖啡喝了有什么好处| 白菜是什么颜色| 吃蓝莓有什么好处| 血红蛋白是查什么的| 乳腺钙化是什么意思啊| 桃花什么时候开放| 补液盐是什么| 未时左眼跳是什么预兆| 庚日是什么意思| 金牛男喜欢什么样的女生| 雅漾喷雾有什么功效| 拍大腿内侧有什么好处| 蒲公英是什么样子| 打嗝不停是什么病前兆| 99年属什么的| 结婚30年是什么婚姻| 静脉曲张吃什么药最好| 1939年属什么| 腺体鳞化是什么意思| 发霉的衣服用什么洗能洗掉| 人脱水了会有什么表现| 6月11日什么星座| 秒杀什么意思| 滋阴潜阳是什么意思| PPm什么意思| romantic什么意思| 1月24日是什么星座| 坐月子可以吃什么菜| 五谷都有什么| 结痂是什么意思| 舌苔厚白腻是什么原因引起的| 办理生育登记有什么用| 吃什么可以降胆固醇| 朱元璋是什么民族| 大牛是什么意思| 前列腺炎是什么症状| 11月5号是什么星座| 门槛石有什么讲究| 梦见买衣服是什么预兆| 什么是统招生| 弟子规是什么意思| 百度Jump to content

“优质男”盗用女友身份证注册公司养卡骗14万

Википедиа — Ч?л??т нэвтэрхий толь
Тайландын Хаант Улс
  • ?????????????? (Тай)
  • Ratcha-anachak Thai
Т?рийн дуулал: ???????????
"Тайландын т?рийн дуулал"
 Тайланд улсын байршил (ногоон)百度 报道称,去年,中国是美国商品的第三大出口市场,其中飞机和飞机部件所占份额最大。

– Ази (grey & саарал)
– АСЕАН (grey)

Нийслэл
ба томоохон хот
Бангкок
13°45′N 100°29′E / 13.750°N 100.483°E / 13.750; 100.483
Албан ёсны
болон ?ндэсний хэл
Тай хэл[1]
Ярианы хэлТ?в Тай хэл, Исан хэл, Ланна хэл, Дамбро хэл, Карен хэл, Паттани Малай хэл, Бангкок Малай хэл, Чаошань, Хоккиен хэл
Угсаатны б?лг??д
Шашин
(2018)[2]
Ард т?мний нэршилТайландчууд
Т?р засагНэгдмэл парламентын хагас-ардчилсан[3] ?ндсэн хуульт хаант засаг
Важиралонгкорн
(X Рама)
Прают Чан-о-ча
Хууль тогтоох байгууллага?ндэсний Ассамблей
Сенат
Т?л??л?гчдийн танхим
Т??х
1238–1448
1351–1767
1767–1782
4 сарын 6, 1782 он
6 сарын 24, 1932 он
4 сарын 6, 2017 он
Газар нутаг
? Нийт
513,120 км2 (50)
? Усны эзлэх талбай (%)
0.4 (2,230 km2)
Х?н ам
? 2022 тооцоо
69,648,117[4] (20)
? 2010 тооллого
64,785,909[5] (21)
? Нягтаршил
132.1/км2 (88)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
? Нийт
$1.591 их наяд[6] (23)
? Нэг х?нд ноогдох
$22,675[6] (74)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
? Нийт
$574.231 тэрбум[6] (27)
? Нэг х?нд ноогдох
$8,181[6] (85)
ОТББИ (2021)  35.1[7]
дундаж
ХХИ (2021) 0.800[8]
маш ?нд?р · 66
М?нг?ний нэгжБат (?) (THB)
Цагийн б?сUTC+7 (ICT)
Огнооны формат??/сс/жжжж (БЭ)
Жолооны талз??н
Утасны томьёо+66
Домэйн нэр

Тайландын Хант Улс (тайгаар ?????????????? - Ратча аначак Таи), товчоор Тайланд, Тай улс (тайгаар ????????? - Пратет Таи - ?Тай улс/орон?) — З??н ?мн?д Азийн т?в хэсэгт д?рв?н улстай хиллэн, далайд гарцтай 513 мянган км2 газрыг эзлэн оршдог, Бангкок нийслэлтэй, б?рэн эрхт, хэмжээт эрхт хант засаглалтай хант улс; албан ёсны хэл нь Тай хэл, 67 сая х?н амтай улс.

Энэ орныг 1939 он х?ртэл олон улсад Сиам (тай хэл бичигт ???? - Саяам) гэдгээр мэддэг байв. Герман хэлний Thailand (?Тай газар нутаг?) гэдгээс Орост 1930-аад онд Таиланд, дараа нь Орос хэлнээс Монголд Таиланд гэж оржээ. 1982 оны тольд ТаиландТаи улс гэж орчуулсан нь бий.[9] Ардчилсан Монголд т?дий л анзаарагдахг?йгээр Таиланд-аас Тайланд болж хувьсч байгаа.

Байр з?йн газрын зураг

Тайланд нь З??н ?мн?д Ази б?с нутагт Энэтхэг-Хятадын хойг болон Малайн хойгт оршдог.

Баруун ?мн?д талаараа Андаманы тэнгис, ?мн?д талаараа Сиамын булан, ?мн?д Хятадын тэнгисээр х?рээл??лсэн. Баруун хэсгээрээ Мьянмар (хилийн урт - 1800 км), з??н талаараа Лаос (1754 км), з??н ?мн?д талаараа Камбож (803 км), ?мн?д хэсгээрээ Малайз (506 км) зэрэг 4 улстай нийт 4,863 км урт зурвасаар хил залгадаг байна.

х.?.5°20°, з.у. 97°105° хооронд 513,120 км2 газар нутгийн нийт хэмжээгээрээ дэлхийн 49-р том (Йеменээс жижиг, Испаниас том) орон юм.

Сансраас харсан зураг

Нутгийн умард хэсгээр уулархаг б?г??д хамгийн ?нд?р цэг нь Дойнтанон уул (д.т.д. 2565 м) юм. Нутгийн дорнод хэсэгт байх Корат тэгш ?нд?рл?гийг Исан хэмээн нэрийддэг. Нутгийн т?в хэсэг нь Чаупрая м?рний сав газар, нам доор газар байна.

Газар нутаг нь умардаас ?мн?д р?? 1860 км урт сунан тогтсон хэлбэртэй учир уур амьсгалын олон янз мужид хамаарна. М?нх ногоон ширэнгэн ойтой, газар нутгийн 37%-ийг ой эзэлнэ. Тайланд уур амьсгал нутгийн умард биед тропикийн чийглэг, т?в болон ?мн?д хэсэгтээ субэкваторын уур амьсгалтай, Малайзтай хиллэх газар нутаг орчим экваторын уур амьсгалтай байдаг байна.

Тайланд цаг агаарын гурван улиралтай. 5-10-р сарын хооронд баруун ?мн?д??с ирсэн муссон салхины н?л??г??р борооны улирал, 8-9-р сард дийлэнхдээ хур тунадастай. 11-р сараас 2-р сар х?ртэл хуурай х?йтэн, 2-5-р сар х?ртэл халуун, чийглэг байж 5-р сард дахин борооны улирал эхэлдэг. Экваторт ойр байх нутгийн ?м?нд хэсгээр температурын з?р??г?й шахам бол нутгийн хойд уулархаг нутгаар 12-2-р сард ш?н?д?? 0°C, ?д?рт?? +25°C дулаан байдаг. 4-5-р сард хамгийн дулаан буюу +35°C, +40°C х?ртэл халдаг. Жилийн дундаж хур тунадас 1200-1600 мм, ихдээ 4500 мм байна.

Байгалийн ?зэсгэлэн

[засварлах | кодоор засварлах]

Чаупрая, Меконг, Бангпаконг, Тапи зэрэг гол м?р?н нь газар тариалан, тээвэрт ашиглагддаг. Андаманы тэнгис нь байгалийн баялаг ихтэй б?г??д тансаг амралтын газруудтай. Пукет, Краби, Ранонг, Пхангнга, Транг зэрэг ?зэсгэлэнтэй, жуулчдыг татсан тэнгисийн эрэг, амралтын хотууд байна.

Тайландын бэлгэдэл нь заан

Тайланд нь байгаль орчны ?з??лэлтээр дундад (180 орноос 91-т) байр эзэлдэг. Агаарын чанар муу (167) гэдэг асуудалтай бол усны менежментээр (66) дунджаас дээг??р байр эзэлдэг.

Заан бол тус улсын бэлгэ тэмдэг болсон амьтан б?г??д 1850 онд 100 мянга байсан тоо толгой одоо 2000 орчим болтол ц??рс?н. Хулгайн анчид зааныг соёо болон махны т?л?? агнадаг. Бага залуу зааныг аялал жуулчлалын ?звэрт зориулж ашигладаг б?г??д 1989 онд т?р??с хориг тавьснаар энэ т?рлийн хэрэглээ багассан. Бангкокт ховордсон амьтдыг нууцаар наймаалдаг зах х?ртэл байдаг байна. Азийн хар баавгай, Малайн наран баавгай, цагаан гарт гиббон, залаат гиббон, муур баавгай зэрэг ховор амьтад Тайландад байдаг юм.

1950 онд 20 сая байсан,
одоо 66 сая х?нтэй

Тайландад 2022 оны байдлаар 69 648 117 х?н амтай байна. Тайландын х?н ам ихэвчлэн х?д??, нутгийн т?в, дорно умард, умард хэсэг дэх газар тариалангийн б?сэд оршин суудаг. 2010 онд х?н амын 45.7% нь хот, суурин газар амьдардаг байсан.

1960 онд х?н амын жилийн ?с?лт 3.1% байсан бол ?дг?? 0.4% болтол буурсан нь т?рийн бодлогоор зохицуулагджээ.

Оршин суугчдын 95.9% нь Тайландын иргэн, 4.1% нь бусад улсын иргэн буюу Мьянмар (2.0%), бусад улс (1.3%) болон тодорхойг?й (0.9%) хэмээн ангилагдсан. Мьянмар, Лаос, Камбож, Балба, Энэтхэг зэрэг хил залгаа орнуудаас цагаачид ирэх нь их байдаг. 2009 оны байдлаар цагаач х?ний тоо 3.5 сая х?рсэн байна. М?н ?рн?дийн орнуудынхаас дурдвал 41000 Их Британи, 20000 Австралийн иргэн байнга оршин суудаг ажээ.

Хэл-угсаатны газрын зураг

Тайландад олон янз ард т?мэн амьдарч байна. 2010 оны байдлаар 62 ?ндэстэн ястанд хуваан авч ?зжээ. ??нд:

Сухотайн ?еийн чулуун бичээс

Улсын албан ёсны хэл нь тай хэл байна. Тай хэл нь тай-кадай хэлний б?лэгт хамаардаг б?г??д лао (Лаос), шан (Мьянмар) болон Хятадын ?мн?д хилд амьдардаг мяо мэт зарим ардын хэлтэй нэгэн т?рлийн хэл юм. Тай хэл нь улс даяар ер?нхий боловсрол, т?рийн хэрэгт хэрэглэгддэг. Баримжаа аялгуу нь т?в Тай аялгуу байдаг. Тай цагаан толгойгоор бичдэг. Тай ?сгийг 14-р зуунд кхмер ?сгээс санаа авч ??сгэсэн б?г??д нэгэн янзын ?ет ?сэг юм.

Улсын хэмжээнд 62 янзын нутгийн хэл аялгуутан байна гэсэн б?г??д энэ нь дээрх яс ?ндэсний ангилалтай ижил юм. Хамгийн олон хэлэлцэгчтэй нутгийн аялгуу нь т?в аялгууг эс тооцвол дорно умард муж буюу тай-исан, лао-исан аялгуу юм. ??нийг тай хэлний аялгуу, лао хэлний аялгуу гэж хэлэх б?г??д т??хэндээ Ланшан хэмээх Лао вант улсын нутаг байсан болохоор н?г?? хоёроос ийм байдлаар ялгаа ??счээ. Нутгийн ?мн?д хэсгээр малай т?рлийн хэлтэн байна. Тайландын хятад хэл нь теочео нутгийн аялгуутай байна. Монг, кхмер, вьет, млабри, оранг асли зэрэг австроазиат т?рлийн хэл, чам, мокен зэрэг австронез т?рлийн хэл, лава, акха, карен зэрэг хятад-т?в?д т?рлийн хэл, тай ёо, п? тай, сэк зэрэг бусад тай хэлний б?лгийн хэл, хмонг зэрэг хмонг-миен хэлний б?лгийн олон янз хэлээр х?м??с ярьж байна.

Буддын с?мийн ёслол

Тайланд шашны хувьд бараг нэгэн т?р?л буюу буддын шашны теравада урсгал х?н амын дунд 95% дэлгэрчээ. Улсын соёл уламжлалд г?н шингэсэн. Нэг шашинд итгэдэг хувиараа дэлхийд тэрг??лэх тоо юм. Харин ?лдсэн х?н амын 4.3% нь лалын ш?тлэгтэй нутгийн ?мн?д хэсэгт орших малай х?м??с юм. Хинд?, сикх ш?тлэгтэй хот газар ц??н тоотой байгаа.

Тайландын ?ндсэн хуулинд улсын албан ёсны шашин гэж заагааг?й, шашин ш?тэх эрх ч?л??тэй.

Тайландад хот, балгас, суурин гэсэн байдлаар гурван зэрэг болгодог. 2015 оны байдлаар хотын зэрэг авсан 32 суурин газар байна.

Бангкок
Нонтабури
2019 оны х?н амын тоогоор:

1. Бангкок (5,666,264 х?нтэй)
2. Нонтабури (254,375)
3. Паккрет (190,272)
4. Хатъяй (156,802)
5. Чаопраясурасак (143,024)

6. Сураттани (132,040)
7. Удонтани (130,531)
8. Чианг Май (127,240)
6. Наконратчасима (126,391)
10. Паттая (119,532)

Тайландад 20 мянган жилийн тэртээнээс х?н амьдарч байна гэж ?здэг. НТ? 2000 оны ?ед тутрага тариалж байв. НТ? 1250 оны ?ед х?рэл зэвсгийн ?е байсан ба Банчян нутаг х?рэл, зэсийн ?еийн гол тулгуур газар байжээ. НТ? 500 оны ?еэс т?м?р зэвсгийн ?ед дэвшжээ. Хойгийн ?мн?д хэсэгт НТ? 2-р зуунд Ф?нан улс оршин байв. НТ 6-р зуунд моны Дварати, Харипунчай зэрэг улс байсан бол 9-р зуунд Кхмерийн эзэнт улс Ангкорт т?вл?н оршиж байв. Эдгээр эртний улсуудад Энэтхэгээс эхтэй шашин, соёл т?гэн дэлгэрчээ.

Хэл з?йн хувьд эрдэмтэд Тай угсаатны дотор тай ?ндэстэнг багтаан ангилсан. Хятад т??хийн сурвалжид тай ардыг НТ? 6-р зуунд анх тэмдэглэжээ. Тай угсаатан нь Тайландаас гадна Лаос, Мьянмар, Энэтхэг, Хятадыг уугуул нутгаа болгон оршин сууж байна. Эрдэмтдийн ?здэгээр ?мн? нь мон, кхмер ард т?мэн амьдарч байсан Тайланд оронд 11-р зуунд тай ?ндэстэн шилжин ирж, т?р улс ??сгэн тогтжээ. Тай соёл нь ойр орчмын мон, кхмер, вьет, Хятад, Энэтхэгийн соёлтой хольцон б?рэлдсэн.

Сукхотайн дурсгалт газар

13-р зуунд кхмер болон Паган улс бууран доройтоход олон улс ??сэн тогтжээ. Т??нээс Энэтхэг, Лаос, Малайн хойг х?ртэл тай ?ндэстний улсууд оршин байв. Си Индратья хэмээх тай ноён кхмерийн эсрэг цэрэг босгож, 1238 онд Сухотай улсыг ?ндэслэн байгуулав. Рамакхамхаенг (1279–1298) хааны ?ед газар нутаг тэлж, тай цагаан толгой зохиогджээ. Нэгдмэл улс гэхээс ил??тэй ноёдын с?лжээ, холбоотны маягтай байв. I Маха Тамарача (1347–1368) хааны ?ед теравада буддын шашинд оржээ.

Нутгийн умард хэсгийг эзэгнэсэн Ланна улс 1292 онд Чянмайд т?вл?н байгуулагдаж ойр орчныг нэгтгэв. Меконг м?рний сав дагаад паяо, лопбури зэрэг олон улс байв.

1540 оны ?е. Ают улс

1350 онд Утон хаан Ают улсыг байгуулж анхны хаан болов. Ают нь ?рг?л барих с?лжээнд холбогдсон г?нт улсуудын холбоо байв. Энэ нь улс т?рийн холбоо, улс т?рийн гэрлэлтээр холбогдож байв. 15-р зууны т?гсг?лд Аютынхан Кхмерийн эзэнт улсыг гурвантаа халдан довтолж Ангкорыг буулган авч б?с нутагтаа ноёлох болов. Сухотай нь Аютад алба барьдаг болсон ба эцэстээ дотор нь багтжээ. Ают тэндээс Малайн хойгийг эзлэхээр оролдсон боловч Хятадын Мин улсын тусламжийг авсан Малаккын султант улсыг эзэлж чадсанг?й.

16-р зууны эхнээс эхлэн Европынхон харилцаж эхэлсэн. 1511 онд Португалын Афонсо д? Албукюрк бэйсийн зарлигаар II Рама Тибодид тусламжийн цэрэг ирж байв. 17-р зуунд Франц, Нидерланд, Английнхантай энэ мэт харилцаж байв. Энэ ?ед Ают нь умардад Чянмай, ?рн?д?д мон, Бирмтэй т?лхэлцэн оршсон. Бирмийн Таунго улстай 1540 оноос хэд байлдсаны эцэст 1570 онд нийслэлээ эзл??лж баларч, 1584 онд Наресуан хаан мандах х?ртэл Бирмийн хараат байв.

Нарай хааны (1656–1688) ?ед Ают нь Европын аялагчид Хятад, Энэтхэгээр аялах замдаа дайрч ?нг?рд?г томоохон нэр х?ндтэй Азийн улс болж ирсэн. Францын н?л?? ихсэхэд ?ндсэрхэг ?зэл гарч 1688 оны Сиамын хувьсгалаар Нарай хаан т?лхэгдэн унажээ. Франц номлогч нарын христийг дэлгэр??лэх оролдлого тасрааг?й. Ордны цуст тэмцлийн дараагаар 18-р зуунд Аютын алтан ?е болох урлаг, уран зохиол, эрдэм цэцэглэн х?гжс?н ?е тохиосон. Т?гсг?лийн 50 жилд дотоодын эрх мэдлийн тэмцэл газар авч, т?р доройтжээ. 1765 онд Бирмийн 40000 цэрэг Ают руу довтолж, 14 сарын б?слэлтийн дараа Аютын нийслэл галдан шатаагдсан.

Ват Пхрауэ с?м дэх хаш будда

Бирмд ялагдсан дайны дараа нийслэл хоосров. Хуучин нийслэл эзлэгдсэн ч орон нутгийн ноёд тэмцэж байв. Т??нээс Чаотак нь Чантаб?ригаас цэрэг босгож Тонбури цайзыг эзлээд Таксин хаан цол ?рг?мжл?гд?в. Тэр олон ноёдыг дагуулж Бирмийг ?лдэн х??в. 1775 онд Ланнаг ч?л??лж, 1778 онд Вьентьянг эзэлж, Камбожид н?л??г?? тогтоожээ. Т??ний харгис занг тэвчээг?й жанжин т?рийн эргэлт хийж, 1782 онд ?н??г х?ртэл т?р барьж буй Чакрийн хаан угсааг ??сгэж I Рама хааныг ?рг?мжилжээ.

Раттанакосин улс

[засварлах | кодоор засварлах]
Сиам нь Францад газар тасдаж ?гс?н

I Рама (1782–1809) хааны ?ед Раттанакосин улс нь Бирмийн довтолгоог няцаахын сацуу Лаос, Камбожийн ?лэмж хэсгийг захирч байв. 1821 онд Британийн Жон Кроуфордтой байгуулсан гэрээ нь 19-р зууны Сиамын улс т?рийн бодлогод тусгалаа олжээ. 1926 онд Британи нь Бирмийг ялж дагуулснаас хойш Сиам нь ?рн?д??с Энэтхэг-Бирмийг эзэлсэн Британи, дорнодоос Вьетнам-Камбож-Лаосыг залгих Франц гэсэн хоёр Европын колоничлогч орны завсрын улс болон тогтжээ. Чулалонгкорн хааны ?ед (1868–1910) улсын т?вл?н захирах ёс бэхжиж, элчин сайд томилж, боолын ёсыг халж, 1788 онд 12 кром (яам) б?хий засгийн тогтолцоог тогтоожээ. 20-р зууныг х?ртэл Сиам нь колоничлогч х?рш??дэд нэлээн газар нутаг алдсан байна. 1912 онд хэмжээг?й эрхт хаант засгийг халахын т?л?? бослого гарсан боловч дарагджээ. 1917 онд Сиам нь Дэлхийн I дайнд шахалтаар холбоотны талд нэгдэн байлдав.

Хэмжээт эрхт хаант засаг

[засварлах | кодоор засварлах]
Фельдмаршал, ер?нхий сайд Пибун Сонгкрам (1938-1957)

1932 оны Хана Ратсадоны удирдсан хувьсгалаар цус урсгалг?йгээр хэмжээг?й эрхт хаант засгийг хэмжээт эрхт хаант засаг болгож, анхны ?ндсэн хуулийг баталжээ. Язгууртнууд с?р?г хувьсгал хийхийг оролдсон боловч б?тэлг?йтсэн. ??ний дараа Швейцарт сурсан Ананда Махидол нь VIII Рама хаан болжээ. 1940 онд улсын нэрийг ?Сиам? байсныг халж ?Тайланд? ххэмээн ??рчл?н нэрийдэв. 1941 онд Японы холбоотон болж Виши Францын эсрэг байлдав.

1946 онд залуу Ананда хаан нас барсан тул т??ний д?? Бхумибол Адулядеж хаан ширээ залгамжлав. Тайланд нь 1954 онд АНУ-тай холбоотон болсон ба 1957 онд т?рийн эргэлтээр Хана Рацадон улс т?рийн тавцнаас зайлуулагдав. Т??ний ?ед улсын дэд б?тэц, боловсролын салбарт ?лэмж дэвшил гарсан гэдэг. 1961 онд Вьетнамын дайн дэгдэхэд АНУ нь Тайландыг хамгаална гэж гэрээлжээ. Тай соёл орчин ?еийн байдлаар х?гжиж, ?рн?дийн хэв маягийг шингээсэн. Хотжилт эрчимтэй явагдаж, эдийн засаг х?гжиж, дунд ангийнхан дийлэнх олонхыг эзлэх болов. 1971 онд ер?нхий сайд Тханом Киттикачорнын дарангуйллын эсрэг тэмцэл ?рн?снийг иргэдийн цусыг асгаруулан даржээ. Бхумибол т??ний оронд Саня Дхармасактиг ер?нхий сайд болгосон нь 1932 оноос хойш хаан улс т?рд шууд оролцсон тохиолдол болов. Ардчилал т?дий удаан ?ргэлжлээг?й.

Орчин цагийн т??х

[засварлах | кодоор засварлах]
2011 оны ?ер аж ?йлдвэрийн салбарт хохирол учруулжээ

1950-60-аад онд жагсаал эсэрг??цэл их, Вьетнамын дайны дараа коммунизм орж ирэх вий гэсэн айдас ??сч хэт барууны чиглэлтэй т?рийн эргэлт 1976 онд болжээ. 1980 онд хойг даяарх д?рвэгчдийн х?д?лг??н, Вьетнамын хилийн дээрэм, эдийн засгийн х?ндрэлээс хамаарч 1980 онд м?н цэргийн эргэлт гарав. 1980-аад онд хоёр удаа т?рийн эргэлт гарах оролдлого гарсан ч б?тэлг?йтсэн. 1991 оны т?рийн эргэлт араасаа маргаан дагуулж 1992 онд Бхумибол хаан оролцож ер?нхий сайдыг огцруулжээ. 1997 оны Азийн санх??гийн хямрал нь 40 жилийн эдийн засгийн хурдацтай х?гжлийг нэгэнтээ тасалдуулсан. Популист Тайрак Тай намын Таксин Шинаватра 2001 оноос ер?нхий сайд болсон ба т??ний бодлого х?д??гийн ядуурлыг бууруулах, эр??л мэндийг сайжруулахад чиглэсэн. 2004 оноос эсэрг??цлийн х?д?лг??н эхэлсэн ба 2006 онд цэргийн эргэлтээр огцорчээ. 2007 онд Таксины талын эвсэл сонгуульд ялсан ба т??нээс т??нийг дэмжигч-эсэрг??цэгчдийн хооронд з?рчилд??н явагддаг болсон. 2011 онд т??ний д?? Инглук Шинаватра Тайландын т??хэн дэх анхны эмэгтэй ер?нхий сайд болжээ. Бас нэгэн тэмцэл хямралыг зогсоож 2014 онд цэргийн эргэлт гарч, генерал Прают Чан-о-ча ер?нхий сайд болсон. 2016 онд 70 жил т?р барьсан Бхумибол хаан нас барж, х?? Важиралонгкорн нь хаан ширээнд заларсан. 2019 онд хунтын дэглэм сонгуулийн товыг зарласан ба 2020 онд КОВИД-19-ын ?ед ардчиллын т?л?? тэмцэл хориглогджээ.

1932 оноос эхлэн Тайландын хаан нь хэмжээт эрхтэй болсон. 1932 оноос эхлэн 20 удаа ?ндсэн хууль, нэмэлт ??рчл?лт оруулж баталсан.


10-р Рама хаан
Важиралонгкорн

Прают Чан-о-ча
ер?нхий сайд

Тайландад т?рийн эргэлт олон удаа болдогоороо алдартай. 1932-2020 он х?ртэлх 88 жилийн 66 жилд нь цэргийн эрхтэн т?рийн ?нд?р албан тушаалд байсан, байсаар байна. Хамгийн с??лийн удаа 2014 онд цэргийн эргэлт гарч, одоогийн ер?нхий сайд томилогдсон. Тайландын намууд тийм ч урт т??хтэй биш. 1992-2006 онд хоёр намын тогтолцоотой байсан. 2000 оноос хойш сонгуульд Тайландын т?л?? нам болон Ардчилсан нам хоёр голчлон иргэдийн санал авч байна. С???лийн ?еийн ?ндсэн хуулийн орчинд нэг нам олонх болж чадахг?й болж, олон намын тогтолцоотой байдаг болсон.

?н??гийн хаан чакрийн угсааны 10-р Рама (Важиралонгкорн) нь 2016 онд хаан ширээнд заларсан. ?ндсэн хуулиар хааны эрх мэдэл хязгаарлагдмал, ?ндсэндээ бэлгэдлийн т?рийн тэрг??н байна. Хаан нь зэвсэгт х?чний ер?нхий командлагч б?г??д буддын шашинтны хувьд с?сэг бишрэлийн хамгаалагч юм. Хаан нь ?в залгамжлагчаа томилох, хаан угсааныхны хэрэг явдлыг шийдэх, хаанд з?вл?х з?вл?гч нарыг томилох эрх ??рэгтэй. Хэдий тийм боловч улс оронд ?ймээн ??ссэн тохиолдолд хаан улс т?рд оролцсон тохиолдол ц??нг?й юм. Хааны гэр б?лийг доромжилсон тохиолдолд эр??гийн хариуцлага х?лээх хуультай.

2010 он. Улаан цамцтны жагсаал

Хууль тогтоох эрх мэдэл

[засварлах | кодоор засварлах]

Улсын хурал буюу ?ндэсний Ассамблей нь сенат (150 суудалтай дээд танхим), т?л??л?гчдийн танхим (350 суудалтай доод танхим) хоёроос б?рддэг. С??лийн сонгууль 2019 онд болсон. ?н??гийн ер?нхий сайд, генерал Прают Чан-Очагийн тэрг??лдэг Ардын т?рийн эрх намын толгойлсон эвсэл олонхын суудал авсан.

Нутгийн хуваарь

Хэрэгж??лэх эрх мэдэл

[засварлах | кодоор засварлах]

Тайландын ер?нхий сайд болон бусад 35 х?ртэлх тооны сайдыг Улсын хурлаас томилдог. Сайд нарыг ер?нхий сайд нэр дэвш??лж, хаан з?вш??рч баталдаг.

Ш??х байгууллага улсын хурал болон засгийн газраас тусдаа хараат бус байна.

Тайланд нь нэгдмэл улс. Нутаг дэвсгэр нь эхлээд 76 аймаг (???????, changwat), 2 тусгай нутаг (Бангкок, Паттая) болон хуваагддаг. Аймаг нь сум ((?????, amphoe), цаашлаад сум нь баг(????, tambons) болж хувагддаг. Аймаг болгоны засаг захиргааны т?в болсон хот суурин нь аймгийнхаа нэртэй адил нэртэй байдаг. Аймаг, сумын засаг даргыг улсын т?в засгийн газраас томилдог. Аймгуудыг багцлаад умард, т?в, дорнод, ?мн?д, дорно умард зэргээр муж болгож ангилдаг.

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Тайланд нь Н?Б зэрэг олон улсын байгууллагуудын б?рэн эрхт гиш??н юм. Дорно ?мн?д Азийн АСЕАН-ийн гиш??н б?г??д бусад б?с нутгийн орнуудтай нягт холбоотой, Америктай НАТО-гийн биш цэргийн холбоотон гэдэг холбоотон байна. 2003 онд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажилллагааны байгууллагын хурлыг зохион байгуулсан. Дорно Тимор Индонезээс тусгаар тогтносны дараа Тайланд нь олон улсын энхийг сахиулах цэргийн ??рэг г?йцэтгэсэн. Таксин Шинаватра эхлээд Хятад, Австрали, Бахрейн, Энэтхэг, Америктай ч?л??т худалдааны гэрээ байгуулах гэж оролдсон нь Тайландын аж ?йлдвэр ?рс?лд?х чадамж муу учир арчигдана хэмээн ш??мжлэгдсэнээр гэрээ байгуулагдааг?й. Таксин м?н Лаос зэрэг б?с нутгийн орнуудад идэвхтэй тусалж, б?с нутгийн манлай орон байхыг зорьж байсан. Ирактай АНУ-ын тэрг??лсэн дайнд 423 цэргээ илгээсэн б?г??д 2004 онд цэргээ татан гаргасан. 2009 онд Камбожтой 900 жилийн настай булшнаас болж буудалцсан б?г??д Камбожийн 2, Тайландын 3 цэрэг тус тус амь ?рэгдсэн.

Тайланд нь шинээр аж ?йлдвэржиж буй орон юм. 2017 онд худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ нь 1 тэрбум 390 сая ам.доллар буюу нэг х?нд 20 474 ам.доллар ноогдож байна. Нийт ДНБ-ийн хэмжээгээр З??н ?мн?д Азид Индонезийн дараа 2-рт, дэлхийд 20-рт орж байгаа н?л?? б?хий эдийн засаг юм. Нэг х?нд ноогдох хэмжээгээр б?с нутагтаа Сингапур, Бруней, Малайзын дараа 4-рт орж байгаа. 1986-1996 оны жилийн дундаж ?с?лт 12.4% байжээ. Азийн санх??гийн хямралын дараа буюу 2000 оноос хойших жилийн дундаж ?с?лт 4-5% байна. Улс т?рийн тогтворг?й байдал нь гадаадын х?р?нг? оруулалтыг буурахад н?л??лс?н.

Орлогын хуваарилалт

[засварлах | кодоор засварлах]
Тайландын экспортын б?тэц

Орлогын хувьд тэгш бус б?г??д нийт х?н амын 10% нь нийт х?р?нгийн 80% эзэмшдэг. 2016 онд 5.9 сая х?н ядуу, 11.6 сая х?н ядууралд ойрхон гэж ангилагдсан. Дорно умард, ?мн?д, умард мужуудад ядуурал ил??тэй байна.

Экспортын ?йлдвэрлэл

[засварлах | кодоор засварлах]

Тайландын ДНБ-ын 2/3 нь экспортын бараа байна. ??нд автомашин, компьютер, цахилгаан бараа, цагаан будаа, нэхмэл эдлэл, гутал, загас агнуурын б?тээгдэх??н, резин, ?нэт эдлэл зэрэг бараа б?тээгдэх??н гол хувийг эзэлж байна. Тайландын автомашин ?йлдвэрлэл ?мн?д Азийн хамгийн том б?г??д дэлхийд 9-р байрт орж байна. Тайландад Япон, Америкийн ?ндэстэн дамнасан автомашин ?йлдвэрлэгчдийн лиценз б?хий ?йлдвэр??д байрладаг. Ачааны автомашины тухайд гэхэд Японы 5, Америкийн 2, Энэтхэгийн 1 компани Тайландад ?йлдвэрээ байгуулжээ.

Когай арал. Далайн эрэг

Аялал жуулчлал улсын эдийн засаг 6%-ийг б?рд??лж байна. Шууд бус н?л??г нь тооцвол улсын эдийн засгийн 20%-д н?л??лж байна. Ихэвчлэн Азийн жуулчид ирдэг б?г??д Тайландын т??хт газар, байгалийн ?зэсгэлэн, соёлын ?в зэргийг сонирхдог. ?мн?д нутгийн далайн эргийн амралтын газрууд нь дэлхийн ?нц?г булан б?рээс жуулчдыг татдаг. Умард нутагт адал явдал эрэн хайсан, шугуйт уулын аялал бас бий.

Тайланд нь эмнэлгийн аялал жуулчлалын х?гж??лсэн б?г??д жилд 2.5 сая эмчл??лэгч-жуулчин х?лээн авдаг. ??нд х?йс шилж??лэн суулгах, гоо сайхны хагалгаа зэрэг орно. ?мн?д эргийн Паттая зэрэг хотод секс жуулчлал х?гжс?н б?г??д нийт эдийн засгийн 3%-тай тэнцэх том б?г??д улсын нийт жуулчдын м?нг? зарцуулалтын 10%-ыг ??нээс олж байна.

Тайланд улс дэлхийн хамгийн том цагаан будаа экспортлогч орон байсан б?г??д саяханаас Энэтхэг, Вьетнамын дараа 3-т ордог болсон. Нийт ажиллах х?чний 49% нь газар тариаланд ажиллаж байна. Тариалан эрхлэх боломжтой газар нутгийн хэмжээгээр б?с нутагтаа тэрг??лдэг. Нутгийн тариалан эрхлэх боломжит газрын 55%-д тутарга тариалдаг. Уламжлалт арга барилаас техниктэй дэвшсэн салбар болж х?гжих шилжилтийн ?е дээр явж байгаа.

Тайланд улсын т?м?р замын компани нь дангаараа нь улсын б?х т?м?р замыг ашигладаг. Бангкок хотын ?рт?? нь б?х замын зангилаа болдог. Нийт 4507 км урт т?м?р замтай.

Бангкок. Суварнабуми нисэх буудал. Тай эйрвэйсийн нисэх онгоц

Тайланд улсын Бангкок хотод 3 янзын шуурхай тээврийн хэрэгсэл байна. ??нд метро, хурдан автобус, нисэх буудлын галт тэрэг гурав орно. Метро нь 1999 оноос ашиглагдсан, нэмж 3 чиглэл баригдаж байгаа, одоогоор 70 км урт, 2 чиглэлийн 53 ?рт??тэй, ?д?рт 470000 х?н зорчдог. Т?ргэн автобус нь 2010 оноос ашиглалтад орсон, 1 чиглэлийн 12 буудалтай, 16 км урт, дундаж хурд 30 км/цаг, ?д?рт 25000 х?нд ?йлчл??лдэг. Нисэх буудлын галт тэрэг нь 28 км т?м?р замаар Суварнабуми олон улсын нисэх буудлаас хотын т?в х?ртэл 8 ?рт??тэй, 120 км/цаг хурд авна.

Тайланд нь 390000 км авто замтай. 37 сая автомашин, 20 сая мотоцикл б?ртгэгдсэн байна. Т?р?л б?рийн тээврийн хэрэгсэл, ??нд жижиг автобус, т?г т?г, сонтэв зэрэг ?в?рм?ц унаа бий.

2012 оны байдлаар 103 нисэх буудалтай (63 нь цардмал замт). 6 нисдэг тэрэгний буудалтай. Суварнабуми зэрэг 8 олон улсын нисэх онгоцны буудалтай.

Далайн тээвэр, усан замын тээвэр х?гжс?н. Бангкок, Паттани зэрэг боомтуудтай. Нутгийн дундуур Чаупрая м?р?н тээврийн зам болно.

Тайландын эрчим х?чний хэрэглээ ?нд?р. Газрын тос, байгалийн хий, н??рсийг импортолдог. 2013 онд 118.3 сая тонн байсан хэрэглээ 2018 онд 133 тонн болж ?сс?н. 2014 оны байдлаар нийт цахилгаан хэрэглээний 75%-ийг шатдаг хийнээс, 20%-ийг н??рс т?лдэг цахилгаан станцаас, бусдыг биомасс, усны, биогазын эх ??свэрээс гаргаж ?йлдвэрлэж байна. Тайланд нь хэрэглэж буй газрын тосныхоо гуравны нэгийг ?йлдвэрлэдэг. З??н ?мн?д Азид н??рс ?йлдвэрлэлээрээ Индонезийн дараа 2-рт, газрын тосны импортоор 2-т ордог. Дотоодын н??рсний хэрэгцээгээ б?рэн хангааг?й учир гаднаас импортолдог. Тайланд шатдаг хий ?йлдвэрлэлээр улсынхаа хэрэгцээг 80% хангадаг.

Албан бус х?д?лм?р эрхлэлт

[засварлах | кодоор засварлах]

?н??д?р Тайландад албан бус х?д?лм?рийг ихэвчлэн ?ндсэн гурван б?лэгт хуваадаг. Туслан г?йцэтгэгч (хувиараа х?д?лм?р эрхэлдэг, гэрээр ажилладаг ажилчид), ?йлчилгээний ажилчид (зоогийн газарт ажилладаг, гудамжны худалдаачин, массажист, таксины жолооч) болон х?д?? аж ахуйн ажилчид. Эдгээр ангилалд зугаа цэнгэл, ш?нийн амьдрал, сексийн салбарт ажилладаг х?м??сийг оруулааг?й болно. Х?д?лм?рийн албан бус салбарын эдгээр чиглэлээр ажилладаг х?м??с бэлгийн м?лжл?г, х?ний ??наймааны х?рээлэлд элс??лэх зэрэг нэмэлт эмзэг байдалтай.

Ер?нхийд?? албан бус салбарт боловсролын т?вшин бага байна. 2012 оны судалгаагаар албан бус ажилчдын 64% нь бага ангиас дээш боловсрол эзэмшээг?й болохыг тогтоожээ.

Тай хоол олон т?р?л байна. Чихэрлэг, исгэлэн, гашуун, давслаг, халуун ногоотой гэсэн ?ндсэн 5 амттай т?р?л??д байдаг.

  1. Хинд?изм болон зарим б?с нутгийн, уламжлалт угсаатны шашныг багтаасан
  1. "Thailand" Архивлагдсан 10 Зургаадугаар сар 2021 at the Wayback Machine, The World Factbook.
  2. "Population by religion, region and area, 2018". NSO. Эх хувилбараас архивласан: 24 April 2021. Татаж авсан: 9 March 2021.
  3. * "Is Thailand Experiencing Democratic Erosion?". democratic-erosion.com. Архивласан огноо 28 May 2022. Татаж авсан: 27 April 2022.
  4. "Thailand". The World Factbook (2025 ed.). АНУ-ын Тагнуулын т?в газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
  5. (Тай хэлээр) National Statistics Office, "100th anniversary of population censuses in Thailand: Population and housing census 2010: 11th census of Thailand" Архивлагдсан 12 Долоодугаар сар 2012 at the Wayback Machine. popcensus.nso.go.th.
  6. 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, April 2023". International Monetary Fund. April 2023. Татаж авсан: April 22, 2023.
  7. "Gini Index". World Bank. Архивласан огноо 27 July 2018. Татаж авсан: 12 August 2021.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  9. Ц.Дамдинс?рэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь". II хэвлэл. 1982 он.
尿酸高是什么原因引起的 头皮痒用什么药最有效 牛筋草用什么除草剂 嗓子有点疼吃什么药 天蝎座男是什么性格
趴着睡觉有什么坏处 枸杞补什么 赤是什么意思 小便短赤吃什么药 艾滋病阴性是什么意思
投影仪什么牌子好 男性感染支原体有什么症状 中风是什么原因引起的 改编是什么意思 决明子配什么喝最减肥
常务理事是什么职位 顺遂是什么意思 庄子姓什么 hps是什么意思 关节痛去医院挂什么科
空调不制冷是什么原因bysq.com ig是什么hcv9jop7ns1r.cn 暖和的什么hcv9jop2ns2r.cn 区域经理的岗位职责是什么hcv8jop5ns8r.cn 排卵期出血是什么原因引起的hcv7jop6ns4r.cn
cheese什么意思hcv7jop5ns4r.cn 喝绿茶有什么好处hcv9jop3ns2r.cn 钱串子进屋有什么预兆hcv9jop2ns0r.cn 怀孕10天左右有什么症状zhiyanzhang.com 钠尿肽高是什么原因hcv9jop1ns8r.cn
胆囊切除后对身体有什么影响hcv8jop7ns4r.cn 一什么野花hcv9jop4ns6r.cn 肩胛骨疼痛挂什么科hcv9jop2ns3r.cn 胸部ct平扫能检查出什么hcv8jop7ns3r.cn 胸上长痘痘是什么原因hcv9jop8ns3r.cn
新陈代谢慢是什么原因hcv9jop3ns1r.cn 眼皮跳是什么预兆chuanglingweilai.com 蘑菇和什么不能一起吃hebeidezhi.com 为什么会得尿毒症hcv7jop7ns2r.cn 夏至未至什么意思hcv9jop3ns1r.cn
百度